2011-05-13

Хараал идсэн байшин 6


7,Зочид
Бүгдээрээ хурдан гарцгаа гэж орилоод бүгдэнг нь өрөөнөөс түлхэн гаргаж хандсан зүгтээ гүйлээ. Байз ингэж хамаа намаагүй гүйж болохгүй. Бид үүдний өрөөнд очих хэрэгтэй. Тэгэд яаж ийгээд гарах хэрэгтэй. Өөр зам бидэнд байхгүй.
Биднийг үүдний танхимд дахин ирэх үед гэнэт цонхны цаанаас гэрэл туслаа. Амьдралдаа үүнээс их баярлаж үзсэнгүй. Хар тэнхээгээрээ цонх балбан “ бид энд, бид энд” байна шүү дээ гэж орилж байлаа. Гэнэт юу болсныг бүү мэт. Түрүүнд яагаад ч онгойхгүй байсан үүдний том хаалга онгойн гэрт байхад бидэн дээр ирж байсан 2 цагдаа ороод ирлээ.
Үүдний өрөөнд
- Бид та нарыг авахаар ирсэн юм. Та нар Сөүл буцсан нь дээр байхаа гэж цагдаа хэллээ
- Яагаад? Тэнд одоо бидний гэх юу ч үгүй болсон ш дээ гэж Kyuhyun гайхшран асуулаа
Цагдаа өрөөг нэг тойруулан сүрхий харснаа “ Та нарын амьдарч байсан байшин өмнө нь хүүхдийн асрах газар байсан юм. 30 жилийн өмнө тэнд 20 хүн аймшигтайгаар алуулсан хэрэг гарсан юм. Тэдний үхэлд амьд үлдсэн 8 өнчин хүүхдийг буруутгаж байсан боловч нотлох баримт хангалтгүй байсан тул тэгэс ингэс гээд хэргийг хаасан. Түүнээс хойш харин тэр 8-н хүүхдийн сураг тасарсан юм” гэв
- Та арай тэр 8 хүүхдийг .... гээл би үгээ дуусгаж чадсангүй ээрэн зогслоо
- Тиймээ хамгийн харамсалтай нь тэр хүүхдүүд танай эцэг эхчүүд байсан
- Яах гэж? Яах гэж тэд тийм их хүнийг алсан юм бэ? Гээд Sohee уйлхаа арай чүү тэвчиж байгаа бололтой хөмхийгөө зуулаа
- Бид ч бас шалтгааныг нь сайн мэдэхгүй байна аа....
- Гүй ээ тийм биш манай гэрийнхэн тэгэх хүмүүс яавч биш би итгэхгүй байна . Та нарт тэгэж бодох ямар ч баталгаа байхгүй гээд Ye eun цагдаа нар луу муухай харлаа.
- Бид тэдний бие биен рүүгээ солилцож байсан e-mail-г нь уншсан юм. Түүн дээр “ Бид 30 жилийн өмнө нөгөө аллага болсон байшин руу хүүхдүүдээ явуулах хэрэгтэй. Бүгдэнг нь... тэгэж байж л бид аюулгүй болох болно. Тэдэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй ч яах ч үгүй гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байсан гээт цагдаа хармаанаасаа хуудас цаас гаргаж ирлээ.
- Kyuhyun5 - Тэд яаж ийм хэрцгий байж чаддаг байна аа? Гэхдээ буцлаа гээд бидэнд аюулгүй байж чадна гэсэн баталгаа байна уу ?
- Sungmin – Наадах чинь юу гэсэн үг юм?
- Тэд аюулыг мэдэж байсан. Сөүлд байхад нь ч тэр зүйл тэрнийг олоод очсон. Kyuhyun - Магадгүй биднийг Сөүл явсан ч гэсэн энэ аймшиг үргэлжлэхгүй байна гэсэн баталгаа байхгүй”
- Юу болхыг бид ч бас хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хэргийг цааш нь мөрдөнө л гэж та нарт амлая. Юмыг яаж мэдхэв хэрэг гарвал бидэн рүү залгаарай гээд агдаа өөрийн нэрийн хуудсаа Sunmi-д сарвайлаа
Пусаны нэгэн буудалд:
- Бурхан минь эцэг эхчүүд маань яаж ингэж чадваа? Тэдэнд гэмгүй хүмүүсийг алах ямар хэрэг байсан гэж? Гээд Sungmin ихэд бухимдангуй үглэнэ.
- Магадгүй тэд эртний өр хонзонтой байсан байхөө гэх Seungri-н саналыг
- Битгий тэнэгт гэсэн ганцхан үгээр Yoobin бут цохилоо.
- Ингэхэд ер нь ийм хачин сонин юмнууд яагаад бидэнд тохиолдоод байгаа вэ? Гэж та нар бодож үзсэн үү? Магадгүй бид ингээд зугтаагаад байхыг оронд энэ хэргийн учрыг олох гэж үзсэн нь дээр байж болох юм гэсэн миний саналыг GD өлгөн авч
- Тийм шүү . Ямарч байсан эхлээд алуулсан 20 хүний тухай мэдээллийг олж авьяа. Маргааш өнөөдрийн цагдаа ах нар луу утасдаад бага зэрэг мэдээлэл өгөөч гэж гуйж болох юм.
Маргааш нь
Амь үрэгдсэн 20 хүний мэдээлэлтэй цаасын аваад Kyuhyun-ы нүд орой дээрэ гарчих шахлаа. Гайхсан бусад нь тойруулан авч үзэхэд бүгд л дор бүрнээ уулга алдаж байлаа. Эцэг эхийнхээ хороогдсоныг мэдэж, сүнс чөтгөр хархаас илүү аймаар юм юу байдаг байна аа гэж бодсоор би цаасыг шүүрэн авч хараад золтой л ухаан алдчихсангүй.
Min sunye… амь үрэгдсэн байдалтай олдсон эхний хүн Min sunye гэсэн байлаа цааш нь цаасыг үргэлжлүүлэн харвал " Min Sunye, Min Ye Eun, Ahn Sunmi, Ahn Sohee, Ahn Yoobin, Lee Donghae, Lee Jiyong, Lee Sungmin, Kwon Kyuhyun, and Kwon Seungri!” бурхан минь эд бидний нэрс байна ш дээ.
- Бурхан минь тэд биднийг алсан хүмүүсийнхээ нэрээр нэрлэсэн гэжүү? Байж боломгүй юм. Гэхдээ энд ердөө 10 хүний нэр л байна бусад 10 хүний нэр нь хаана байна аа гэж Ye eun итгэж ядан асуулаа.
- Бичсэн үзэг нь тасалдсан бололтой үлдсэн нэрүүдийг нь би утсаара суучихьяа гээд GD буудлын утас руу очин цагдаагын дугаарыг хийн залгалаа.
“ Сайн байна уу? GD байна аа. Энд бага зэрэг алдаа гарсан бололтой. Алагдсан хүмүүсийн нэр бидний нэртэй ......... тиймээ гэхдээ.... аан за за баярлалаа “
Donghae – За юу гэж байна ?
- Алагдсан хүмүүийн дунд бидэнтэй адилхан нэр байхгүй гэж цагдаа тангаргалахад ч бэлэн байна гэнэ
- Юу яриад байгаан бэ? Энэн дээр чинь яах аргагүй Donghae гээд....
Donghae-н үгийг тасалдуулсан тэр зүйл бол Sunmi-н муухай хашхирах дуу байлаа. Гайхан бүгд эргээд харвал өчигдөр харсан нөгөө охин тэдэн рүү алгуурханаар дөхөж байлаа.
Ааааааааааааааааа гэж орилсоор бүгд зугтлаа. Гэхдээ ингэж зугтахдаа тэд тал тал тийшээ тарж байгаагаа мэдсэнгүй.

3 comments:

  1. huushee odoonii humuus chini yaasan zalhuu bolson yum bee bas neg oor huuhed bas l zalhuu ni hureed bn geed bsan. zalhuurahgui unshaa. unshaad uzvel chamd taalagdna.

    ReplyDelete