2011-05-10

Хараал идсэн байшин 5


6. Гар утас
Бид буудлын гол хаалгыг түлхэж мөргөж цохиж үзсэн боловч болсонгүй. Тэр түгжээтэй байлаа. Ядаж байхад бүх цонхнууд нь төмөр сараалжтай юм. Бид бүгдээрээ л арга тасран тааралдсан газраа гулдайн сууна. Гэнэт гар утасны дуу нам гүмийг эвдэн жингэнлээ. Энэ хэний гар утас вэ? Бүгд л дор бүрнээ гар утсаа үзсэн боловч урьдын адил сүлжээ байхгүй гэсэн ганцхан үг л гарсаар байлаа.
- Залуусаа тэндээс дугараад байгаам шиг байна гээд Seungri reception-ы ширээний шургуулга руу заалаа.
Ашгүй бид энэ утсаар тусламж дуудаж болох юм гээд Donghae шургуулгыг татан шүүгээнээс хуучин загварын том гар утас гаргаж ирэн дуудлага авах товчин дээр дарлаа. Утас муухай чахарч байснаа ХААЛГАА ОНГОЙЛГО гэх хэн нэгний захирангуй хоолой бүдэгхэн сонсогдлоо. Хажууханд минь сууж байсан Sohee
- Чи ч гэсэн сонссонуу гэхэд би зөвшөөрч байгаагын дохио болгон толгойгоо дохичоод эргэн тойрноо харлаа.
- Ингэхэд тэр ер нь ямар хаалгаа яриад байна аа? Явж бүгдээрээ бүх хаалгануудыг шалгацгаая гээд GD өндийлөө.
- Тэр дэмий санаа. Бид бүх хаалгыг шалгаж үзсэн онгойхгүй байсан шүү дээ гээд Sohee түүний гарнаас нь чангаан суулгахаар оролдлоо.
Гэнэт үүдний өрөөнд байх угаалгын өрөөний хаалганы цаанаас хэн нэгний аймшигтай муухай инээх сонсогдов. Бид нэг хэсэг дороо хөлдчихсөн юм шиг л боллоо. Тэгээд гэнэт ухаан орон гол хаалгыг онгойлгох гэж зүтгэцгээхээс биш хэн ч тэр хараал идсэн угаалгын өрөөний хаалгыг онгойлгох гэсэнгүй.
- Хаалгаа онгойлгооч гэх хэн нэгний хоолой дахин сонсогдлоо. Бид дор бүрнээ хөшин яахаа ч мэдэхгүй зогсоно. Өдийг хүртэл Donghae-н тас атгасан утас тасралтгүйгээр жингэнэнэ.
- ХААЛГАА ОНГОЙЛГО ГЭЖ БАЙНА ШҮҮ гэх нөгөө захирангуй хоолой дахин гарлаа. Гэхдээ энэ удаа угаалгын өрөөний хаалгыг хэн нэгэн цаанаас нь хүчтэй балбан точигнүүлж байлаа.
Яагаад ч юм бүү мэд би өөрийн мэдэлгүй тэр хаалга руу зүглэн алхлаа. Чи яах гэж байна аа? Гэж Seungri хашхирсан ч дэндүү оройтжээ. Би өөрийгөө барьж дийлэхгүй байна. Би гараа алгуурхан өргөөд угаалгын өрөөний хаалгыг татан харлаа. Тэнд ваннан дотор нэг охин хэвтэнэ. Бурхан минь би хашхирахгүй байж чадсангүй
Ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
Тэр охин ойролцоогоор бидний үе бололтой байх агаад дүүрэн устай ваннан дотор түүний амьгүй болсон бие цустайгаа холилдон хэвтэнэ. Харин нүд рүү нь над руу таг гөлийжээ. Намайг муухай орилохтой зэрэгцэн залуус гүйж ирээд миний харсан зүйлийг харлаа.
- Бурхан минь түүний гарт утас байна шүү дээ гэж Sunmi хашхирлаа. Нээрээ түүний гарт утас байх бөгөөд утасны вибратор одоог хүртэл дуугарна.
Бүгд л тэр охины амьгүй болсон бие рүү ховсдуулсан мэт ширтэнэ. Нам гүм байдлыг эвдэн Kyuhyun
- Түүнийг хархаа больцгооё. Эндээс гарах ямар нэг зам олцгооё гэлээ. Бүгд түүний зөвийг дотроо мэдэж байсан болхоор нүүр буруулан эргэж харлаа. Яг тэр үед.........
- Залуусаа би буруу хараадб айна уу?
- Эсвэл энэ охины толгой нээрээ эргээд бидэн рүү хараад байна уу?

4 comments: