2011-05-07

Хараал идсэн байшин 2

За тэгэхээр дахиал нэг хэлэх чухал юм гарлаа.Энэ Хараал идсэн байшинг ууг нь бол NiKyuTaeJi нийтэлсэн лдэ.Тэхдээ би NiKyuTaeJi-гийн нийтэлсэн Хараал идсэн байшинг устгаад шинээр нийтэлж байна.Учир нь гэвэл энэ өгүүллэг хэтэрхий урт болохоор бусад мэдээнүүдээ дарагдуулаад байсийн.Тэгэхээр нь би энэ өгүүллэгийг нь голоор нь хуваагаад нийтэлж байгаа шүү энэ огүүллэгийг үргэлжлүүлэн уншихийг хүсвэл Цааш үргэлжлүүлэн унших гэсэн дээр дараад уншаарай.За эцэст нь хэлэхэд энэ мэдээг NiKyuTaeJi нийтэлсэн шүү.Ингээл ойлгочих би зүгээр л дундуур нь тасалсиймоо

2.Чимээ
Өдөржин явсан явдалдаа ядарцгаасан бид тэгэс хийгээл дор бүртнээ дуг нойрондоо автлаа. Гэвч дөнгөж зүйрмэглэж эхлэхэд маань ямар нэг чимээ гарч арай гэж анилдаж байсан нүдийг минь сэргээчихэв. Яг л хэн нэгэн дээд дахарт хөлөө чирэн алхаад ямар нэг хүнд зүйлийг чяхруулаад чирээд байгаа юм шиг... Би лав солиорч эхэлсэн бололтой. Уг нь бид нар бүгдээрээ доод давхарт нэг хэвтэж байгаа. Дээд давхарт хэн ч байхгүй. Гэвч яалтчгүй дээд давхараас / магадгүй дээвэр дээрээс / сонин чимээ сонсогдоод байна. Гэхдээ солиорч байгаа нь ганц би биш бололтой.
- Шөнийн хочр цагт хаанаас хачин чимээ гараад байна аа гэсээр Donghae өндийж суулаа.
- Чи ч бас сонсож байгаамуу? Ашгүй дээ би өөрийгөө солиорч байна л гэж бодлоо гээд би гүнзгий амьсгаа авахад
- Ер нь явж шалгасан нь дээр юм бишүү? Гээд Sungmin Donghae-г чирээд босгоод ирлээ.
- Битгий тэнэгтээд бай. Сүсн байвал яана гэж хэлээд Yoobin амаа барим. Учир нь тэрнийг хэлж дуусвуу гүй юу Sungmin, Donghae 2 нулимсаа гоожтол инээлээ.
- Юундаа инээлдээд байгаан? Би айсан юм биш. Зүгээр л танихгүй байшинд юу ч байж магадгүй л гэж бодсын. Яадгын явж шалгацгаая гээд Yoobin шидчээд босоод хувцаслалааа.
Хэнд ч доор үлдэх сонирхол байсангүй. Тиймээс жижиг гар чийдэн олж аваад хэлхэлдээд дээд давхар луу гарч өглөө дөө. Гишгэх тоолонд чахран дуугарах шал дотор муухай оргиулан, дээшлэх тусам амьсгаа давхцана.
Дээд давхарт харах гэж зуун жил алхсан юм шиг санагдана. Арай чүү гэж л тэр олон шатнуудаар өгслөө. Ар ардаасаа цуварсаар бүгд дээшээ гарч өрөөг нүдээрээ нэгжин тойруулаад гэрэл тусгаж харлаа. Тэнд юу ч алга гэхдээ ханан дээр ..... ямар нэг үг... ямар нэг үгийг сараачсан байлаа. Ямар нэг улаан үг.....
- Энэ чинь цус байна. Шинэхэн юм шиг байна. Урсаж байна гэх Donghae-н чичирсэн хоолой гарахтаа зэрэгцэн охидууд муухай орилолдоод доод давхар лүү пижигнэлдэн гүйлээ. Арай гэж амьсгаа авахтайгаа болоод бүгд бие биенрүүгээ айсан нүдээр ширтлээ.
- Тэнд Сайна уу гэж бичсэн байсан. Хэн нэгэн чинь даажигнахаар шийдсэн бол энэ одоо хангалттай гээд Soohee уйлж эхлэв.
Гэхдээ хэн ч даажигнаагүй гэдгийг бүгд мэдэж байлаа. Угаасаа энэ байшин бидний хэнд нь ч тааламжтай санагдаагүй болхоор бидний хэн нь ч бие биенээсээ хол байхыг хүсээгүй. Тиймээс хэн ч тийшээ очиж энэ тэнэглэлийг бичээгүй.
- Ер нь бүгдээрээ яаж ийж байгаад өглөө болгосон нь дээр байхаа гээд Kyuhyun өөрийн ор гэж нэрлэсэн жижигхэн буйдан дээрээ түрүүлгээ хараад хэвтлээ.
Харанхуй шөнөөр гараад хайчих ч билээ дээ. Тэгээд дээрээс нь хүн танихгүй юм чинь эндээ байж л байхаасдаа. Харин унтаж чадах нь юу л болдооо.
Мэдээж шөнөжин унтаж чадсангүй. Тэр чимээ намайг галзууруулах шахаж байлаа. Гэхдээ энэ чимээ ганцхан намайг биш бусад 4 охидыг маань бас унтуулахгүй байлаа. Хамгийн сонин нь хөвгүүд маань юу ч болоогүй мэт тайван унтана. Мөн амгалан амьтад юмааа
Маргааш өглөө нь:
- Энэ чимээ намайг шөнөжин унтуулсангүй гэсээр намайг өндийхөл бусад охид маань ч дуу нэгтэй зөвшөөрлөө.
- GD : Ямар чимээ билээ? Би л лав юу ч сонсоогүй шүү
- Охидууд маань танихгүй байшинд ирээд жаахан айгаа юу даа хаахахахах гэсээр бусад нь ч босоод ирлээ.
- Хөөе та нар битгий тоглоод байгаарай. Шөнө та нар ч бас унтаж чадахгүй байна гээд л үглээд байсан биз дээ гээд Yeeun муухай харлаа
- Би л лав сүхээр цохиулсан юм шиг нам унтсан шүү гээд Sungmin толгойгоо сэгсрэв
- Тэр ч үнэн шүү гээд бусад нь ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө
- Боль л доо бүгдээрээ явж шалгацгаагаа биз дээ гээд Sohee-г хэлхэд залуус минь бие биерүүгээ гайхан харцгаагаад “ Бид нар шөнө сэрцгээсэн гэж бодохгүй л байна” гэв.
Ямар нэг зүйл биш байна даа. Яагаад тэд шөнө сэрсэнээ санахгүй байдаг билээ?
3. Хайрцаг
Бурхан минь. Ямар хачин юм бэ? Та нар тоглоод байгаа биз дээ?
- Охидоо та нар өнөдөр сонин байна шүү. Тоглохоо больцгоо сургуульдаа явцгаая хоцрох нь байна гэээд Kyuhyun бүгдийг нэг тойруулж харснаа угаалгын өрөө лүү алхлаа.
Сургууль руу явах замд
- Охидоо бид үнэхээр зүүдэлсэн гэжүү? Гэж Yoobin хөвгүүдийнхээ нүдийг хариулж байгаад шивгэнэн асуулаа.
- Үгүй байлгүй дээ. Наад хэд чинь зүгээр л бид нараар тоглож байгаа биз. Тоосны хэрэггүй гээд би хэнэггүй цариаллаа
- Sohee : Энэ байшин жинхнээсээ сүүгийтэй..... бид зэрэг түүн рүү муухай харлаа. Бидний хэн нь ч энэ тухай бодоогүй биш бодож үзсэн. Гэхдээ сэтгэлийн минь гүнд байгаа тэр зүйлийг гаргаж хэлэх цаг нь биш
- За больцгооё доо. Ингэж мэдрэлээрээ наадаад яахав бүгдээрээ түргэн явьяа хичээлээсээ хоцорлоо гээд Sohee нөгөө л бүгдийг тайвшруулдаг гайхам сайхан инээмсэглэлээрээ инээчихээд түргэн түргэн алхлаа.
Сургууль дээр
Уг нь ямар ч сургууль үргэлж л дуу шуутай хөгжил хөөртэй байдагсан. Гэтэл энэ сургууль нэг л бишээ. Яагаад энд нэг ч хүн байхгүй байгаан болоо?
- Бид нар эрт ирчихсэн юм байхдаа гээд Seungri цагаа харсанаа “ Үгүй л байна даа хичээл эхлэхэд 5 минут дутуу байна “гэв
Бид цааш явсаар ангидаа орлоо. Энд ч мөн ялгаагүй хэн ч байхгүйгээс гадна давчуу бас харанхуй байлаа. Гэтэл хэн нэгний “ Та нар энд ямар юмаа хийж яваа юм ? “ гэсэн хоолой золтой л бидний зүрхийг амаар гаргачихсангүй
- Аан бид нар энд шинээр ирсэн сурагчид байгаа юмаа гээд GD ялдамхан инээмсэглэлээ
- Нэр?
- Ahn Sohee, Ahn Sunmi, Ahn Yoobin, Min Sunye, Min Ye Eun, Lee Donghae, Lee Sungmin, Lee Jiyong, Kwon Kyuhyun, and Kwon Seungri
- Та нарын нэр журнал дээр алга гээд нөгөө хачин хүн яваад өгөв.
- Магадгүй бид маргааш ирсэн нь дээр байх. Шилжүүлэг ирж амжаагүй байгаа юм байлгүй. Харин энэ боломжийг ашиглацгаагад явж гэрийнхэндээ эсэн мэнд байгаагаа дуулгая гээд Yoobin гар утсаа гаргалаа. Тэгснээ
- Өө новч гар утасны сүлжээ алга. Харьж байгаад утсаар ярьсан нь дээр бололтой гэв. Хэн ч түүний саналаас татгалзсангүй. Угаасаа дэмий тэнээд байх сонирхол ч байсангүй. Бүгд л өөрсдөөсөө гадна ямар нэг хүний халуун дулаан хоолойг сонсохыг тэсгэлгүй хүсэж байлаа.
Гэртээ
- Хэн нь ч утсаа авахгүй байна гээд yeeun урамгүйхэн харилцуураа чулуудлаа. Үүнтэй зэрэгцэн “ Ээ бурхан минь” гэж муухай орилсоор TV үзэж суусан Donghae үсрээд босоод ирэв. Түүний нүд ТВ-н тэлгэцийг цоолчих шахан ширтэх бөгөөд гар нь чичигнэн салганана. Бүгдээрээ сандран гүйлдэж ирээд тв-р гарч байгаа мэдээ рүү гайхан харцгаалаа. Харин би тэндээс хэсэг бусаг зүйлийг л бүүр түүрхэн ойлголоо
ТВ-н дэлгэцэн дээр “ 4 гэр бүлийн 8 хүн учир битүүлгээр алагджээ” гэсэн гарчигны доор бидний эцэг эхчүүдийн зураг байлаа. Хөх тэнгэр дээрээс хөмрөөд унаад ирэх шиг л санагдана. Чихний үзүүрт мэдээний хөтлөгчийн “ хэрцгийгээр хөнөөгдсөн эдгээр хүмүүсийн гар хөлийг нь мөч мөчөөр нь салгаад жижигхэн хайрцганд нямбайлан хийсэн байжээ” гэх нь л бүүр түүрхэн сонсогдож байлаа.
- Ийм байх ёсгүй. Ийм байх учиргүй гээд Sohee газар унан уйллаа. Kyuhyun амьхандаа тэрнийг тайвшруулах санаатай түшиж байвч түүнд ч гэсэн өөрийг нь тайтгаруулах хүн хэрэгтэй байгаа бололтой салагнан чичрэнэ.
- Ямар хэрцгийн новш нь ийм юм хийдэг байна аа гээд Yoobin цийлэгнэн байгаа нулимсаа барьж чадалгүй дээд давхар лүү гүйлээ.
Бидний хэнд нь ч бие биенээ тайвшруулах чадал байсангүй, Уг нь бид ямар нэг хэцүү зүйл тохиолдхоороо үргэлж хоорондоо тэврэлдэн суугаад болсон хөгжилтэй явдлаа дурсдагсан. Гэтэл одоо юун тэврэлдэн суух хүн бүр дор бүрнээ итгэж ядан жингүйдлийн байдалд сууна. Гэвч ингэж удаан суух боломж гарсангүй. Дээд давхараас Yoobin-ы муухай орилох дуун бүгдийг манан дундаас бодит ертөнцөд суга татаад гаргаад ирлээ.
Сонссон дариудаа Sungmin үсрэн бодоос Yoobin-ны хойноос дээд давхар луу гарлаа. Гэвч дахиал Sungmin-ы муухай орилох сонсогдов. Янз нь бид дээшээ гарах хэрэгтэй бололтой. Биднийг яаран дээшээ гарахад Sungmin, Yoobin 2-н нүд аяганаасаа бүлтрэх шахам эргэлдэн гар нь нэг зүйлийг заан салгалална. Заасн зүг рүү нь харвал .......
Өрөөний буланд ЦУСАНД ХУТГАЛДСАН 8 ШИРХЭГ ХАЙРЦАГ БАЙЛАА

5 comments:

  1. onminminl.ji nadaa naadahaa zaagaad og kkk

    ReplyDelete
  2. ok msjrt orj irheer chini zaaj ugiii

    ReplyDelete
  3. ene mair goy oguulleg bnaa

    ReplyDelete
  4. sungmin goy l hashgirdag shde muuhai hashgirah chimee bhda yadiin hehe

    ReplyDelete
  5. eoo ysn evgui yumbe

    ReplyDelete