2011-05-07

Хараал идсэн байшин 1


Та бүхэнд horror талдаа шинэхэн өгүүллэг толилуулья. Гол дүрд нь Wondergils, Big bang -н Seungri, GD, Suju -н Kyuhyun, Donghae, Sungmin нар байх бөгөөд тэд нэгэн шинэ байшинд нүүж ирээд хачин сонин явдалтай таарж байгаагаар өгүүллэг цааш үргэлжилнэ ээ. /Хүмүүсийн хэр их сонирхиж байгаагаас хамааруулаад цааш оруулах эсхээ шийднээ/


Ийм үнэтэй ресторанд хоолонд оруулахаар дуудсаныг нь бодвол үх л ноцтой юм болж дээ гэж бодсоор Sunmi шил толь болсор рестораны хаалгыг итгэлгүйхэн татсаар орлоо.
Түүнийг ороход үүдэнд нь ээж нь их л хүлээж ядсан байдалтай зогсож байснаа Sunmi-г харангуутаа гараас нь угз татан хөтөлсөөр VIP өрөөнд оруулан том ширээний хойно байх зөөлөн сандал дээр түлхэх нь холгүй суулгачихав. Амьсгаагаа арай гэж дарчихаад өрөөг тойруулан харвал энэ үдшийн зоогонд зөвхөн манай гэр бүлийнхэн оролцохгүй бололтой,
- Тэгээд юу хэлэх гээд байгаам дээ? Гээд миний хажууд сууж байсан Donghae уцаарлангуй асуулаа.
- Аан тэрүү гээд ... эцэг эхчүүд маань түгдчин бие биерүүгээ харцгаалаа. / Байзаарай энд нэг л зүйл биш байна даа. Нэг л муу юм болох вм шиг мэдрэмж төрөөд байх чинь/
- Удаан уулзаагүй байж яасан сонин байцгаах юм бэ? Юу ч гэсэн эхлээд сайхан хоололцгооё л доо гэх ээжийн хоолой ёрын муухай нам гүмийг эвдлээ.
Үүнийг сонссон бусад маань ч дэмжин түрүүн төрөөд байсан эвгүй сэтгэгдэл бага багаар ариллаа. Магадгүй үүнд миний өлссөн ходоод ч нөлөөлсөн байх л даа .
- Та нарт юу хэлхийг хүссэн бэ хэмээн Sunye-н аав удаанаар сунжруулан хэлээд өрөөндэх бүх хүмүүсийг тойруулан харж байгаад “ Бид нар ярьж байгаад.... одоо та нарын хамтдаа амьдрах цаг болсон гэж үзэж байна. 10лаа хамтдаа нэг гэрт” хэмээн сунжруулан хэллээ.
Түүний хэлхийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй эргэн тойрон дахь нөхөд рүүгээ харвал тэдний нүдэнд итгэж ядсан, баярласан очис гялалзан байлаа. Гэвч яагаад би баярлахгүй байна аа. Биднийг хамт амьдруулж өгөөч гэж эцэг эх нараасаа бид улиг болтол нь гуйж байсан шүү дээ.
- Та нар бүгдээрээ хамтдаа амьдраад байж болох дажгүй байр олсон. Нэг гэм нь Пусанд байдаг байр л даа гэх Sunye-н ээжийн чичирсэн хоолой миний бодлыг тасалдууллаа.
- Пусан гэнээ? Яагаад Seoul-д биш гэж? Хэмээн Ji yong /GD/ асуулаа. Бид нарт ч гэсэн тэгэж бодогдож байна. Бидний сургууль соёл найз нөхөд гэх мэт амьдралын минь чухал бүхэн энд Ёөүл хотод байдаг шүү дээ.
- Пусанд байх тэр байр тун дажгүй л дээ. Та нар 10лаа чөлөөтэй амьдарч болхоор том. Та нарт таалагдахгүй байна уу ? гэж Donghae-н аав асуулаа.
- Гүү дээ зүгээр л сонирхосон юмаа ааваа гэж Sugmin яаран хариуллаа / Мартсанаас Ji yong, Sungmin, Donghae 3 ах дүүс Kyuhyun, Seungri 2 бас ах дүүс юм шүү /
- Зөөөз бид нар тэгвэл сургуулиа солих талаар хөөцөлдөж эхэлсэн нь дээр юм байна даа гэж Kyuhyun нээх баярласан биш өнгөөр хэлэхэд ээж нь түүн рүү хараад
- Тэгэх шаардлагагүй дээ хонгор минь. Бид аль хэдийн сургуулийг чинь зохицуулсан. Та нар зүгээр шинэ байшиндаа хурдан нүүж ороход болно гэж хэллээ.
Дараагийн өдөр нь
- Та нарт эцэг эхчүүд маань жаахан сонин аашлаад байгаам шиг санагдахгүй байна уу? Гэж нөгөөл нухацтай царайлдгаараа Kyuhyun хэллээ
- Тийм шүү. Урьд нь биднийг бие дааж амьдрана гэхэд эцэг эхчүүд маань дургүй байдаг байсан харин өчигдөр тэд харин ч баяртай байгаа юм шиг санагдсан шүү гэх Sohee-н шингэн хоолой гарлаа.
- Нээрээ бодоод байхад өмнө нь тэд биднийг тусдаа гаргахгүй байгаа шалтгаанаа өөрсдөөсөө холдуулмааргүй байна гэж тайлбарладаг байсан. Гэтэл одоо ярилцаж тохироод бүгдэнг маань хаа байсан Пусан руу жийчихлээ ш дээ гээд Yoobin ихэд дурамжхан дуугарав
Хэдийгээр надад ч гэсэн таагүй санагдаж байсан ч гэсэн хайртай найзуудтайгаа хамт байх боломжийг алдхыг хүссэнгүй нээх урт гүнзгий амьсгаа аваад ихэд тоомжиргүй байгаа царай гарган
- Зассссс тэр ямар хамаатай. Хамгийн гол нь бид хамтдаа байж болхоор боллоо ш дээ. Тэд нараас хол байгаад харин ч эрх чөлөөтэй байх юм бишүү. Харин та нар битгий олон юм яриад шалчигнацгаагаад байгаарай. Аягүй бол тэд бодлоо өөрчилчихнө.
- Нээрээ Sunmi-н хэлдэг зөв шүү. Бүгдээрээ олон юм яриад хэрэггүй байх. Хэдийгээр бид энд дасал болсон сургууль найз нараасаа холдож байгаа ч гэсэн санасан үедээ ирээд уулзаад байж болно ш дээ гэж Sunye хэллээ/ Тэр ч нээрээ ухантай охин шүү/
Пусаны галт тэрэгний буудал дээр :
- Дөнгөж 5 цаг болж байхад яахаараа энд чинь харанхуй болж байгад байнаа гэсээн Donghae хүнд ачаагаа дааж ядан вагоноос буулаа.
Би өчнөөн удаа эргэн тойрондохоо харсан боловч энд биднээс өөр амьд амьтан алга. Дотор жаахан жихүүцэж эхэлсэн тул би айдсаа дархын тулд Donghae-н гарнаас чанга атгалаа.
- Уг нь энд зөндөө л хүн амьдардаг гэж ээж хэлсэн юмсан гээд Sohee дахиад л гоншигнож эхэллээ/ Бурхан минь тэр өнөөдөр 25 дах удаагаа энэ ч тааладгдахгүй тэр ч бүтэхгүй гээд гоншигнож байна/
- Тэр ямар хамаатай юм бэ. Харин бүгдээрээ эртхэн гэрийн бараа харьяа гээд GD Sohee-г тайтгаруулан санаатай мөрөн дээр нь гараа тавьлаа / Sohee-г гоншигнох үед түүн шиг сайн аргадагч байхгүй шүү. Тэр хамгийн шилдэг нь/
Шинэ гэртээ
Бидний шинэ гэр үнэхээр дотрыг минь гонсойлголоо. Урьдны амьдарч дассан улаан тоосгон ханатай зөөлхөн саарал өнгөтэй байшин шиг минь биш зэврүүт хүйт даасан том цонхтой 2 давхар модон хар / хар гэхэд хайшаам дээ/ байшин байлаа. Харин дотор нь ороход гаднахаасаа долоондор байв. Нарны гэрэл орсон ганц том цонхыг зузаан даавуун хөшгөөр хаасан байх бөгөөд гишгэх тоолонд шалных нь чахран дуугархыг яана. Нэгдүгээр давхарт ямар ч өрөө тасалгаа гэх зүйл байхгүй ханхайсан том хайрцаг шиг санагдахад орох хаалганы өөдөөс харсан том шат л энэ байшинг дээрээ нэг давхартай шүү гэдгийг сануулж байлаа.
- Хөөе бидний ачаа тээшийг өчигдөр энд авчирна гэж хэлээгүй билүү? Гээд Ye eun ярвайлаа
- Надад лав мэдэх юм алга. Энэ байшин зүгээр л нэг сэг шиг харагдаж байна. Уг нь би сүнсэнд итгэдэггүй л дээ. Гэхдээ энэ байшин шар үс босмоор юм. Яджаахад хүйтэнг нь яана ааа гээд Yoobin цамцныхаа цахилгааныг татлаа.
- Ээж энэ байшинг гайхалтай чамд таалагдана гээл шогшроод байсан. Үхсэнийх нь сайхан байшин. Өмхий балгас л байна гээд Donghae хажуудаа байсан том савыг холын хол өшиглөж орхилоо.
- Ашгүй дээ би ачаагаа оллоо. Харин энд наадхаас чинь 100 дахин илүү муухай байна гэх Kyuhyun-ы дуу дээд давхараас хангинлаа
Бүгд дээш гарч үзэхэд нээрэн л бидний ачааг нэг томоо өрөөний буланд овоолоод тавьчихсан байлаа.
- Зөөз энэ байшин ердөө 2хон л өрөөтэйн байна. Тэхээр бид нэг өрөөнд нь амьдраад нэг өрөөнд нь хэрэгтэй юмаа байрлуулаад байж дээ. Ямар ч байсан энэ хараал идсэн байшинд тусдаа өрөөнд байцгааснаас дээр байх гээд Ye eun овоолоостой ачаан дундаас өөрийнхөө ачааг ухаж гарлаа.
Тэгээд би тус тусын ачаагаа салгаж аваад амьдрах өрөөгөө цэвэрлээд амрахаар хэвтэцгээлээ. 
Бас нэг хэлэх чухал юм байнаа.Энэ өгүүллэг нь өмнө нь NiKyuTaeJi-гаар нийтлэгдсэн байсан.би устгаад шинээр нийтэлсэн шүү сорри.Учир нь гэвэл энэ  өгүүллүг хэтэрхий их урт болохоор бусад мэдээгээ дараад байсан юм лда.За тэгээд хэлэхэд энэ мэдээг NiKyuTaeJi нийтэлсэн шүүү би зугээр л голоор хуваасан кк

5 comments:

  1. NiKyuTaeJi tnx goy uguulleg bn

    ReplyDelete
  2. eoo eniig chini unshhad shal zalhuutai yumaa

    ReplyDelete
  3. Dunduur ni huvaasan ni sn bolj

    ReplyDelete
  4. ene oguullegiig bi uur gazar unshij bsn yumaaa ene ogullegiig hulgailtsiiimuu hehe

    ReplyDelete
  5. hulgailsiim bishee bi koreannure.mn-ees avsiin eh survalj ntree tavihaa mrtchij uuchlaarai~ ^^

    ReplyDelete